COVID-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байна. Иймд:

  •  Эмчийн хяналтад тогтмол байх
  •  Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  •  Холбоо барих хүний утасны дугаартай байх
  •  Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  •  Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
  •  Сайн унтаж амрах
  •  Тайван стрессгүй, ядрахгүй байх
  •  Дулаан хувцаслах, даарахгүй байх
  •  Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
  •  Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  •  Олон нийтийн газраар явахгүй байх
  •  Амны хаалт зүүх
  •  Гараа сайтар савандаж угаах

· Бие тавгүйрхвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаарай. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам