Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт шинжилгээний хариу нь гарсан 10431 хүний 1311-ээс нь коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 24195 болж байна. 1311 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 1214, орон нутагт 97 халдвар бүртгэгджээ.
Орон нутгийн хувьд
- Увс 1
- Ховд 2
- Завхан 14
- Өвөрхангай 3
- Сэлэнгэ 1
- Төв 7
- Хэнтий 4
- Дархан 61
- Эрдэнэт 4 халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Мөн сүүлийн 24 цагт хоёр иргэн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Нас барсан хоёр хүний тухайд 75, 82 настай эрэгтэй хүмүүс байжээ. Тэдний нэг нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан юм байна.
Сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо. Халдварын улмаас 3520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,278
- Хүндэвтэр 926
- Хүнд 253
- Маш хүнд 63 хүн байна.