ЭМЯ: 889 хүнээс Ковид19 илэрч, таван хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12384 хүнээс шинжилгээ авахад 889 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 22884 тохиолдол боллоо. Халдварын улмаас 24 цагийн хугацаанд таван хүн амиа алдлаа. Ковид19 халдвараар нас барсан хүн 49 болж нэмэгдлээ. Халдвар авсан иргэдээс 524 хүн эдгэрснээр нийт 12401 хүн эдгэрэв.

Нас барсан хүний нэг нь 55 настай эмэгтэй байна. Тэрбээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Нас барж буй хүмүүс нэн хүнд хэлбэрээр өвчилсөн байна. Эрсдэлт бүлгийнхэн, хавсарсан суурь өвчтэй хүмүүс 2-3 хоногт нэн хүндэрч байна. 

Шинээр бүртгэгдсэн халдварын 767 тохиолдол нь Улаанбаатар хотод, 118 нь орон нутагт гарлаа. Дөрвөн тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Улаанбаатар хотын хувьд халдвар бүх л хэсэгт бүртгэгджээ.

Орон нутгийн хувьд 

  • Увс 5
  • Хөвсгөл 3
  • Баян-Өлгий 1
  • Завхан 2
  • Ховд 18
  • Булган 1
  • Сэлэнгэ 4
  • Архангай 5
  • Төв 29
  • Хэнтий 3
  • Өвөрхангай 4
  • Дундговь 1
  • Дархан-Уул 16
  • Орхон 26 тохиолдол нэмэгдлээ.

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 2193 нь хөнгөн, хүндэвтэр 869, хүнд 241, маш хүнд 63 хүн байна.