Өчигдөр вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажилласан. ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажилласан. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өчигдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин өчигдөр 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна. Тодруулбал,
- Баянгол дүүрэгт 1691
- Баянзүрх дүүрэгт 1636
- Сүхбаатар дүүрэгт 1312
- Сонгинохайрхан дүүрэг 572
- Налайх дүүрэг 449
- Чингэлтэй дүүрэг 360
- Багануур дүүрэг 243
- Багахангай дүүрэг 40 иргэнийг тус тус вакцинжуулжээ.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долоодугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж буй юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс