Цагаан тоосны дэгдэлтийг дарах ажил эрчимтэй хийгдэж байна

  Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах” дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хүнд даацын техникээр далангийн захаас шүрших, барьцалдуулагч бодис ашиглах аргаар цагаан тоосны дэгдэлтийг дарж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгох, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах,  үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгон үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг дарж байгаа аж. Одоогийн байдлаар цагаан тоосны дэгдэлтийн 92 хувийг даржээ. Мөн цагаан тоосны зуны хаялтаас өвлийн хаялтад шилжих бэлтгэл ажлыг хангаад байна.