Өвлийн улиралд малгай өмсөхгүй явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Өвлийн хүйтэн улиралд малгай өмсөхгүй явах нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөг үзүүлж болзошгүйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Тухайлбал малгай өмсөхгүй явснаар 

  • Чих шуугих
  • Хамраас байнга шингэн нус гоожих
  • Толгой өвдөх
  • Хоёр хөмсөгний хооронд дүүрч өвдөх
  • Шүд болон чихээр хатгаж өвдөх эрсдэлтэй. 

Иймд хүйтний улиралд

  • Гуя, шилбэ дарсан урт куртик өмсөх
  • Өвдөг, шагайнаас дээш гутал өмсөх
  • Малгай өмсөж, ороолт зүүх
  • Хөл, гараа хүйтэн зүйлд хүргэхээс сэргийлэх
  • Хүйтэн ус, ундаа уухгүй байхыг зөвлөж байна.