Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцууллаа.
Энэ сард монголчуудын уламжлалт сар шинийн баяр хоёрдугаар сарын 18-нд тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор зохицуулалт хийжээ. Улмаар хүүхдийн мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг тэтгэмжүүдийг ирэх долоо хоногоос эхэлж олгож эхлэх юм.
-Нийгмийн халамжийн тэтгэвэр 11, 25-нд
-Асаргааны тэтгэмж 11, 25-нд
-Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 11, 25-нд
-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 25-нд
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт 11, 25-нд
-Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж 11, 25-нд
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 11, 25-нд
-Хүүхдийн мөнгөн тэтгэмж 12-нд
-Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж 20-нд
-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө 12-нд
-Насны хишиг 11, 25-нд
-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 11, 25-нд тус тус олгоно.















































