Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шийдвэр гарчээ

Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах болон Сирул Азхар Умар гэх этгээдүүд Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр автомашиндаа суулган авч явж буудан хөнөөгөөд цогцсыг нь дэлбэлсэн онц ноцтой хэрэг одоогоос 16 жилийн өмнө гарсан. Гэвч олон шалтгааны улмаас шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл энэ сард болсон Малайзын дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шийдвэр гарсан байна. Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах аж. Тус мөнгөн дүн нь 3.8 тэрбум төгрөгтэй тэнцэх юм.

Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэхдээ энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хэрэгт холбогдогч хэлснээр дахин шүүх процесс явагдсан билээ.