Нийслэлийн Багануур дүүрэгт 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орж, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү эмнэлгийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд ковидын халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм.
Өнөөдрөөс зориулалтын дагуу ашиглаж, төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо шинжилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлэх боломж бүрдлээ.
“Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэдэг эрүүл мэндийн салбарын нэн чухал хэсэг. Ялангуяа, цар тахлын энэ цаг үед халдвартай жирэмсэн эхчүүд хүндрэх эрсдэл их байгаа учраас эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгоход Засгийн газар анхаарч ажиллана” гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Шинэ төрөх эмнэлэгт Монгол Улсын Засгийн газраас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Нийслэлийн Багануур дүүрэг төрөх эмнэлэгтэй боллоо
- М.Саран
- 2021-10-10
- Засгийн газрын мэдээ
- 268 уншсан
- 1 минут уншина
- 2023-02-06