Монгол Улс АНУ-д улирлын чанартай ажиллах хүчин гаргах боломжтой боллоо

Монгол Улс анх удаа АНУ-д улирлын чанартай ажиллах хүчин гаргах боломжтой боллоо.  АНУ-ын Дотоод хэрэг эрхлэх газраас 2018 онд Н-2А, Н-2В буюу улирлын чанартай ажиллах визээр иргэд нь нэвтрэх боломжтой  орнуудын жагсаалтыг гаргажээ.  Тус виз нь АНУ-д түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломжийг олгодог билээ. Тухайлбал,  Н-2А нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт ажиллах  бол Н-2В  нь  хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд ажиллах хүч авахад ашигладаг виз юм. Энэ удаад  Н-2А визийг 82 оронд, Н-2В визийг 81 улсад  авах эрх олгосон байна.

 Манай улс дээрх  хоёр жагсаалтад хоёуланд нь багтсан байна. Өмнөх жилүүдэд манай улс “rick of non-compliance”буюу “журмыг дагаж мөрдөхгүй байх эрсдэлтэй орон” гэсэн ангилалд багтаж байсан аж. Виз мэдүүлэх боломж 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчинтэй аж. 

Улирлын чанартай ажиллах виз олгох улсуудад Аргентин, Австрали, Австри, Бразил, Болгар, Канад, Чили, Финланд, Франц, Герман, Малдов, Монгол, Мексик зэрэг орнууд багтжээ.

Жагсаалтыг бүтнээр унших бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: Reuters агентлаг