Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад буй. Засгийн газрын тэргүүн эдгээр шийдвэрийн биелэлттэй танилцаж, багш, ажилчдын саналыг сонсч зарим асуудлыг шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 146 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна
- М.Саран
- 2021-08-13
- Засгийн газрын мэдээ
- 199 уншсан
- 1 минут уншина
- 2023-02-06