Ч.Хүрэлбаатар: Алдаа гаргасан татварын байцаагчийг 10 жил төрийн албанд ажиллуулахгүй

Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд үргэлжилж бай байна. Хэлэлцүүлэг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” сэдвээр эхэлсэн бол одоо “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр үргэлжилж байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын багц хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалаа чуулганд оролцогчдод танилцууллаа. Тэрээр өмнө нь яригдаагүй хэд хэдэн зүйлийг онцлон хэллээ.

Тухайлбал, татварын байцаагч алдаа гаргасан, хууль эрх зүйн үндэслэлгүй торгууль тавьсан тоихолдолд тухайн байцаагчийг 10 жил төрийн албанд ажиллуулахгүй юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд татварын бодлого арай зөөлөн байна гэдгийг онцоллоо.  

Эх сурвалж: Eagle.mn