Сонгогчдыг мэдээллээ шалгахыг сануулжээ

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 19-нд болно.Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтыг сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна.

Тиймээс сонгуулийн насны иргэд оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахыг санууллаа. Хэрэв мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид аравдугаар сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй юм байна.