Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-г удирдах нь

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит VII хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тус хурлаар холбооны Ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа. 

Ингээд нийт төлөөлөгчдийн 75  хувийн саналаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгожээ. Үргэлжлүүлэн НАМЭХ-ны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн дүрмийн томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байгаа гэдгийг эх сурвалжууд онцолж буй.

Хуралд хот, хөдөөгийн 400 орчим төлөөлөгч ирж оролцож байна.