Ц.Ганзориг: Хууль бус олборлолттой тэмцэх 220 экологийн цагдаа ажиллуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар  20 асуудал хэлэлцснээс гурван асуудлыг нь онцоллоо.

Энэ талаар ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа уурхайдад авах зарим арга хэмжээ, Засгийн газрын тухай, Ашигт малтмалын хууль, Байгаль орчны тухай хуулиудыг үндэслэн дараах тогтоолыг Засгийн газар гаргалаа.

Бичил уурхай олгосон хууль бус гэрээнүүд орон нутагт байна. Энэ хүрээнд Засгийн газар шийдвэртэй алхам барин ажиллаж байна. Гэхдээ нийслэл, аймаг, сумдад энэ талаар хариуцсан дарга нар арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Бичил уурхай эрхлэх эрхийг орон нутгийн Засаг дарга нөр өгдөг. Тэдний олгосон зөрчил дунд хууль бус гэрээнүүд байгаа учраас яаралтай цуцалж, холбогдох арга хэмжээ авахыг Үүрэг болголоо. Бичил уурхайгаар ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайг нөхөн сэргээх ажил хийглэж байна. Нөхөн сэргээж, хүлээж авах ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон бусад холбогдох хүмүүст үүрэг болгож байна.

Мөн бичил уурхайд хууль бус ажиллагсдын судалгааг Засгийн газар нарийвчлан гаргаж байна. Ингэснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт нэгдсэн удирдамж, чиглэлээр зохион байгуулж ажиллахыг ХНХ-ын сайд С.Чинзоригт тус тус даалгалаа.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцлагатай уул уурхай, хууль бус үйл ажиллагаа явуулж, олборлолт хийдэг уурхайг цэгцлэх ажил эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, сэлэнгэ зэрэг аймагт ажиллаж, гэнэтийн шалгалт хийгээд ирсэн. Энэ хүрээнд сар гаруй хугацааны өмнө 410 га талбай бүхий 10 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Учир нь улсын хэмжээнд уул уурхайн олборлолтоос үүдэн 20 мянган га талбай сүйджээ. Мөн эзэн холбогдогч нь олдохгүй байгаа 8000 га талбай газар байна. Нэг га талбайг 20 сая төгрөгөөр нөхөн сэргээнэ гэж үзвэл 180 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог БОАЖЯ-аас гаргасан. Энэ хүрээнд эзэн холбогдогчийг нь олж эрүүгийг хэрэг үүсгэх, нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгийг гаргуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу Засгийн газар тогтоол гаргасан. 

Ерөнхий өгсөн үүрэг даалгаврын дагуу улсын хэмжээнд олгогдсон 2889 ашиглалтын болон хайгуулын лицензийг Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлыг хэсэг хяналт шалгалт хийж, ашиглалтын бүх лицензийг шалгаж дууссан. Цаашид хайгуулын лицензийг хянаж, шалгах ажлыг эрчимтэй явуулна.

Энэ сарын 17-ны байдлаар хууль зөрчиж олборлолт хийсэн 49 иргэнийг саатуулаад байна. Уг асуудлыг үндсээр нь цэгцлэхэд экологийн цагдаа ажлуулах асуудлыг ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ирэх оны төсөв дээр оруулсан. Энэ хүрээнд 220 экологийн цагдаа ажиллана гэсэн тооцоо гарсан. Ингэснээр зөвхөн байгаль хамгаалагчийн араас нь хөөцөлдөөд дийлдэггүй ажлыг хууль хүчний байгууллага хамтран эрх зүйн бүрдэнэ гэсэн үг” гэлээ.