Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг цагдан хорьжээ. Тодруулбал, түүнийг сумын засаг даргын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжийг оруулж алт олборлох хууль бус гэрээ байгуулсан хэргэгт буруутган, өчигдөр шөнө Улаанбаатарт албадан авчирч цагдан хорьсон байна.
Алт олборлогчид Ерөө сумын Бугант тосгоны Агуйт хэмээх газарт дөрвөн сар хувиараа алт олборлож 60 га газрын мод сүйтгэсэн байжээ.
Тиймээс энэ сарын 16-17-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан байна. Мөн Агуйт хэмээх газраас 40 гаруй хувиараа алт олборлогчийг хорьж саатуулсан аж. Шалгалтын явцад Ерөө сумын засаг дарга холбогдсон учраас түүнийг ийнхүү саатуулан шалгаж эхэлжээ.



















































