УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Тодруулбал, УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийг баталлаа. 

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт үйлчилж эхэлнэ. 

 Уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр батлав.