ШУУРХАЙ МЭДЭЭ:БСШУСын сайд Ц.Цогзолмааг огцруулах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

"Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, Ц.Цогзолмааг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ"

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр "ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллаж байгаа Засгийн газраа огцруулах санал гаргасан. Тиймээс БСШУС-ын сайд Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлж байна" гэлээ.