МАН-ын бүлгээр М.Энхболдын асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн бүлэг  өчигдөр /2018.11.12/ 22 цагийн орчим хуралдаж Нийслэлийн засаг даргаас С.Батболдыг  огцруулах  саналыг  дэмжсэн билээ. 

Харин өнөөдөр 10 цагаас хуралдаж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг намын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулах юм байна.

С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах эсэх асуудлыг НИТХ-аар  15 хоногийн дотор хэлэлцэх учиртай.