Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн албан ёсны твийттер хуудсаараа дамжуулан ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын ажлаа өгөхөө мэдэгдлээ.
Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурсны улмаас нэгнийхээ амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрөгч өдрүүдэд гараад удаагүй байтал өнөөдөр өглөө төмөр замын вагон унаж, олон хүн гэмтсэн осол гарлаа. Энэ талаар олон нийт янз бүрийн байр суурийг илэрхийлэх болсон бөгөөд У.Хүрэлсүхийн засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэсэн шүүмжлэл хэдийнэ газар авч эхэллээ. Тэгвэл ЗТХЯ-ны сайт Ж.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа "Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе" хэмээн жиргэжээ.
Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе.
— Ж.Бат-Эрдэнэ (@baterdene_j) August 12, 2018
Ямартай ч Зам тээвэр, хөгжлийн яамтай холбоотой дээрх асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын өрөөнд МАН-ынхан хуралдаж байгаа мэдээлэл гарсан.
Засгийн газар үүссэн асуудлаар ээлжит бусаар хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд 18.30 минутад мэдээлэл хийх юм байна.
Н.Марал

















































