Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал нь хүндэрсэн учраас эмч нарын зөвлөгөөнөөр орж, яаралтай мэс засалд оруулах шаардлагатай болсон байна. Хагалгааг маргааш хийхээр товлоод байгаа аж.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Дубайн гэрээний асуудлаар саатуулан хорьж, дахин хугацааг нь сунгасан билээ. Тэрээр саатуулахаас өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй юм. Түүний биеийн байдал сүүлийн өдрүүдэд эрс муудсан учраас ийнхүү сайд нарын II эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ.
Түүнчлэн биеийн байдал нь муудсан шалтгаанаар Ерөнхий сайд асан С.Баяр мөн уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Н.Марал

















































