Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Үндэсний аян өрнүүлэх тухай” 212 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-98 дугаар тушаалаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо.
Тус аяны ажлын хэсгийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллаж байгаа бөгөөд аяны хүрээнд хийж буй ажил, арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Мэдээллийг сонссон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийн гишүүдэд цаашид хийх ажлын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд:
- эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх,
- мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж,
- түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах,
- мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх,
- боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг дэмжих
гэсэн 5 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
М.Саран

















































