Тавдугаар сарын 10-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч нийслэлийн прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарлаж, тэднийг батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Н.Марал

















































