Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнөөдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих захирамж гаргасан юм.
Гэвч прокуророос тус шүүхийн Ерөнхий шүүгчид батлан даалтад гаргахгүй байх асуудлаар гомдол гаргасан байна. Яг одоо Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны ерөнхий шүүгч прокурорын гомдлыг хянан хэлэлцэх шүүх хурал болж байна.
Н.Марал

















































