С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн гэрээний асуудлаар сэжигтнээр татаж,  ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг өнөөдөр хэлэлцэж үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гээд батлан даалтад суллах шийдвэрийг гаргажээ.