УИХ-ын тогтосон хуваарийн дагуу баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний тавьсан асуулгад хариулт өгдөг, эвсэл Ерөнхий сайд тодорхой нэг асуудлаар мэдээлэл хийдэг. Энэхүү хоёр асуудлыг долоо хоногоор ээлжлүүлэн хуваарьтаа оруулдаг. Энэ удаад Ерөнхий сайдын мэдээлэл хийх ээлж таарч байна. Үүний дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Эх сурвалж: Eagle.mn
М.Саран

















































