Засгийн газрын хуралдаан 08.00 цагаас эхэлжээ. Энэ удаагийн хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар төлөвлөсөн байна.
Тодруулбал, согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигт өгөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас "Гадаадад суугаа зарим Элчин сайдын асуудлыг хэлэлцэнэ" хэмээн мэдээллээ. Засгийн газар цаашдаа тогтмол 08.00 цагаас хуралдаж байхаар болжээ. Одоогийн байдлаар эхний хэдэн асуудлаа хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд А.Сүхбат гишүүний санаачлан боловсруулсан Туул голыг тусгай хамгаалалтанд авах тогтоолын төслийг дэмжээд байгаа юм байна.


Н.Марал

















































